АГРОПАРК АГРОЦЕНОЗИД БАЙЦААНЫ ХИВЭН ЭРВЭЭХЭЙН ЭСРЭГ ШИНЭ ТӨРЛИЙН БИОЛОГИЙН БА ХИМИЙН БЭЛДМЭЛИЙГ ТУРШСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
Mongolian Journal of Agricultural Sciences(2014)
ХААИС
摘要
Дэлхийн улс орнуудад төдийгүй манай оронд ургуулж байгаа хүнсний ногоонуудаас байцаа нь хамгийн их хөнөөлт шавьжийн гэмтэлд өртөгддөг таримал бөгөөд энэхүү судалгаагаар байцааг хамгийн их гэмтээж, ургацанд сөргөөр нөлөөлдөг хөнөөлт шавьж байцааны хивэнгийн /Plutella xylostella L/ хөнөөлийг бууруулах, тархалт нягтралыг багасгахын тулд ил талбайн нөхцөлд био-инсектицүүдийг химийн шинэ төрлийн бэлдмэлтэй харьцуулан сориход Лепидоцидийн 1 л/га тун нь 83,4%, Битоксибациллины 2 кг/га нь тун нь 90.3%, харин химийн бэлдмэл Тараны 0,15 л/га тун нь 88.3% -ийн техник үр дүнг тус тус үзүүллээ. Хувилбаруудын ургацыг хяналттай харьцуулахад био-бэлдмэлүүд 92,5-97,5цн/га, химийн бэлдмэл нь 67,5 цн/га-аар ургацыг тус тус нэмэгдүүлж хамгаалсан байна. Биологийн бэлдмэлүүд нь химийн бэлдмэлээс дутхааргүй үр нөлөө үзүүлж байгаа нь Монгол оронд төдийгүй Дэлхий даяар хүнсний аюулгүй байдлыг ихээр ярих болсон энэ үед химийн бодисын хэрэглээг багасгаж, биологийн бэлдмэлийг хослуулан хэрэглэх боломжтойг харуулж байна.DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.269
更多查看译文