
In the online version of the article, a change was made in the author’ affiliation section. The affiliation of Batdeleg SORONZONBOLD in the online version of the article titled “Analysis of the Mahagala Praise composed by Bragri yonzin Damtsagdorj (1781-1855)”, The original article can be found online at https://doi.org/10.5564/ts.v14i1.5288Original:Batdeleg SoronzonboldMongolian Buddhist University, Gandantegchenlin monastery, Ulaanbaatar, Mongolia
The བྱང་ཆུབ་ལམ་རིམ་ཆེན་མོ།, or The Great Treatise on the Stages of the Path to Enlightenment (composed in 1402 by Tsong kha pa [1357–1419]), is one of the most influential religious and philosophical works in Tibetan Buddhism. It systematically presents the path to enlightenment of the beings of the three capacities. A vast corpus of literature—encompassing instructions, commentaries, manuals, invocations, recitations, prayers, poems, hymns, aphorisms, and praises—has emerged around this seminal text, primarily transmitted in the Tibetan language. Among these, particular significance is attached to the genre known as brda bkrol (pronounced da dol in Mongolian), or "word interpretation." This article examines brda bkrol of A kya yongs ‘dzin dbyangs can dga’ ba’i blo gros (ཨ་ཀྱ་ཡོངས་འཛིན་དབྱངས་ཅན་དགའ་བའི་བློ་གྲོས།, 1740–1827) and dpal mang paN+dita dkon mchog rgyal mtshan (དཔལ་མང་པཎྜིཏ་དཀོན་མཆོག་རྒྱལ་མཚན།(1764–1853). A kya yongs ’dzin dbyangs can dga’ ba’i blo gros’s work provides detailed explanations for over 650 terms and phrases, drawing from a wide range of canonical sources and oral traditions. In contrast, dpal mang paN+dita dkon mchog rgyal mtshan's work, while more concise, offers interpretations of over 150 key terms, making it an accessible yet valuable contribution to the field. These two commentaries focuses on clarifying and interpreting terms and expressions used in the Lam rim chen mo, serving as a vital tool for readers, scholars, translators, and dictionary compilers. Зонховын “Их бодь мөрийн зэрэг”-ийн хоёр зүйл дадол буюу дохионы тайлбарын тухай Хураангуй: Богд Зонховын (1357-1419) зохиосон “Их бодь мөрийн зэрэг” (тө. བྱང་ཆུབ་ལམ་རིམ་ཆེན་མོ།, 1402) бол буддын шашны гэгээрэлд хүрэх зам мөрийг гурван төрөлхтний замналаар тогтолцоотой өгүүлсэн шашин гүн ухааны алдартай сурвалж бичиг билээ. Тус бүтээлийн судлалтай холбоотой хөтөлбөр, тайлбар, үндэс дамжлага, оюун судалбар, уншлага, залбирал, шүлэг дуулал, сургаал, магтаал зэрэг олон бүтээл төвөд хэлээр уламжилж иржээ. Тэдгээрийн нэг бол “дохионы тайлбар” буюу дадол (тө. brda bkrol) юм. Дадолд нэр томьёо, оноосон нэр, санскрит үг, хуучирсан хэллэг, нутгийн аялгуу, хэлц хэллэг тэргүүтнээс түүвэрлэн тухайн зохиолд орсон дарааллаар тайлбарласан байдаг. Тус өгүүлэлд Ажа ёнзин Янжингавилодой (1740-1827) болон Балман Гончигжалцан (1764-1853) нарын бичсэн дадолыг харьцуулна. Ажа ёнзин Янжингавилодой 650 гаруй үг хэллэгийг олон сурвалж бичиг, аман мэдээ ашиглаж дэлгэрэнгүй тайлбарлажээ. Балман бандида Гончигжалцангийнх хураангуй, 150 гаруй үг хэллэгийг хамарч байна. Энэхүү хоёр бүтээл нь “Их бодь мөрийн зэрэг”-ийг уншиж судлах, орчуулах төдийгүй толь зүйч нарт чухал хэрэглэгдэхүүн, гарын авлага болсоор ирсэн байна. Түлхүүр үг: “Их бодь мөрийн зэрэг” дадол, Ажа ёнзин Янжингавилодойн дадол, Балман Гончигжалцангийн дадол
Sumbe Khambo Ishbaljir was a scholar with knowledge in religion, philosophy, medicine, astrology, and literature, and his works have become a foundation for research by many young scholars. His sümbüm (collection) includes a total of eight volumes and around a dozen works, more than half of which are related to Buddhist doctrine. Many researchers have highlighted Ishbaljir’s contribution to the development of literature, emphasizing the literary works and related writings included in his sümbüm. Сүмбэ хамба Ишбалжирын уран бүтээлийн тойм Хураангуй: Сүмбэ Хамба Ишбалжир нь шашин, гүн ухаан, анагаах ухаан, одон орон зурхайн ухаан, уран зохиол зэрэг олон талын мэдлэгтэй нэгэн байсан бөгөөд түүний бүтээлүүд олон залуу эрдэмтдийн судалгааны суурь болж байна. Түүний сүмбүмд нийт найман боть, дал орчим бүтээл багтах бөгөөд үүний талаас илүү хувь нь буддын шашны онолд холбогдож байна. Ишбалжирын уран зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг олон судлаачид тодорхой дурдсан бөгөөд түүний сүмбүмд багтсан уран зохиолын болон уран зохиолд холбогдох бүтээлүүдийг онцлон дэлгэрүүлэв. Түлхүүр үг: Сүмбэ хамба Ишбалжир, Ишбалжирын сүмбүм, зохист аялгуу, уран бүтээл, уран зохиол, найман боть, модон бар.
According to historical records, before creating the “Soyombo script” in 1686, Öndör Gegeen Zanabazar had already invented the Square script. Researchers have traditionally referred to this script as the “Horizontal Square Script,” primarily based on the few surviving examples found at that time. However, I (the author has) have discovered inscriptions written in both “vertical” and “horizontal” forms of the Square script. Since it is possible to write using both vertical and horizontal styles, and in order to distinguish from the Square script of Pakpa Lodrö Gyeltsen (’Phags pa bla ma Blo gros rgyal mtsan, 1235–1280), I call it (the author of the present publication) the “Öndör Gegeen Zanabazar’s Square Script” or simply the “Zanabazar Square Script.” This time, I present seven different manuscripts and blockprints of the alphabet, a commentary, together with my explanatory remarks introduction. Өндөр гэгээн Занабазарын дөрвөлжин үсгийн цагаан толгой Хураангуй: Өндөр гэгээн Занабазар 1686 онд “Соёмбо бичиг”-ийг зохиохоосоо өмнө дөрвөлжин үсгийг зохиосон нь сурвалж бичигт тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ үсгийг судлаач эрдэмтэд тухай үед олдсон ганц нэг дурсгалыг гол болгон уг үсгийг “Хэвтээ дөрвөлжин үсэг” гэж нэрлэж иржээ. Харин бид эл дөрвөлжин бичгийн талаар “босоо”, “хэвтээ” хэлбэрээр бичсэн дурсгалууд олсон төдийгүй уг бичгээр “босоо”, “хэвтээ” хоёр хэлбэрээр бичиж болж байгаа тул Пагва лам Лодойжалцан (’Phags pa bla ma Blo gros rgyal mtsan, 1235-1280)-гийн дөрвөлжин бичгээс ялгах тухайд “Өндөр гэгээн Занабазарын дөрвөлжин үсэг” буюу “Занабазарын дөрвөлжин үсэг” гэж нэрлэж байгаа юм. Энэ удаа Занабазарын дөрвөлжин үсгийн бар, бичмэл нийлсэн 7 цагаан толгой, тайлбар, зарим нэг үсгийн тухай танилцуулна. Түлхүүр үг: Занабазарын Дөрвөлжин үсгийн цагаан толгой, бар, бичмэл, тайлбар.
The study works on a biography and creative scholarship of Surenkhoryn Jamiyangarav, a Durable Faith Pandit Rinpoche who was born and recognized as a tulku in the Dayanjalbuu Governor’s Banner, Sain Noyon (Good King) Khan Aimag according to the old terminology or in the current Jargalant Soum territory, Arkhangai Aimag have been achieving a notable success thanks to efforts of our various generation scholars and researchers. It is worth mentioning that despite the great legacies left by the Rinpoche didn’t reach us in full due to turbulent and vulnerable times, his scholarship works continue to be found among his descendants, relatives and local community people and circulated into the scientific research circles. We will narrate on one manuscript sutra kept in the shrine of Chantsaldulam, a daughter of the sixth daughter Dodgucharvi of Gem Wise Pandit Khenchen Rinpoche Jamiayngarav. Эрдэнэ мэргэн бандида, Ханчин хамба Жамъянгаравын залбирал шүлгийн тухай Хураангуй: Хуучнаар Сайн ноён хан аймгийн Даянжалбуу засгийн хошуу, одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын нутгаас тодорч цолгорсон Бат сүжигт, бандида хамба Сүрэнхорын Жамъянгаравын намтар бүтээлийн талаарх судалгаа шинжилгээний ажил манай үе үеийн эрдэмтэн судлаачдын ач буянаар багагүй амжилтыг олоод байгаа билээ. Гэгээнтний үлдээсэн их өв сан зохиол бүтээл нь цагийн будангуйд бидний гарт бүрэн бүтнээрээ уламжлаагүй боловч түүний үр ач, ах дүүс, нутгийн зон олноос нэлээд олдож судалгаа шинжилгээний эргэлтэд орсоор байгааг энд тэмдэглэх нь зүйтэй юм. Энэхүү өгүүлэлд бид Эрдэнэ мэргэн бандида ханчин хамба Жамъянгаравын зургаа дахь охин Додгүчарвийн охин Чанцалдуламын шүтээнд хадгалагдаж буй нэгэн бичмэл судрын тухай өгүүлэх юм. Түлхүүр үг: Ханчин хамба Жамъянгарав, зохиол бүтээл, залбирал шүлэг.